Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч НДШ-ийн нэмэгдэлд хориг тавих боломжгүй

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийгмийн даатгалтын шимтгэлийн 2 хувийн нэмэгдэлд хориг тавихаар бэлтгэж байгаа талаар ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлсэн. 

Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттер хуудсаараа дамжуулан өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр "Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч, зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач. 2017 онд батлагдан, хэрэгжээд хоёр жил долоон сар болсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу? Тэгээд хоригоо “ЦЭЦЭД” тайлбарлаж чадах уу?" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)