Ч.Улаан: Иргэд хүнс нөөцөлж зах зээлд үнийн савалгаа үүсгэх хэрэггүй

Хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хэт их хүнс нөөцлөх нь зах зээлд үнийн савалгаа үүсгэх эрсдэлтэй. Иймд иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй. 

Махны хувьд энэ жилийг давах хангалттай нөөц бий. Одоогоор дотоодын зах зээлд 20 гаруй мянган тонн махны нөөц бий. Гурилын тухайд бүтэн жилийн хэрэглээг хангах хэмжээний түүхий эд гурилын үйлдвэрүүд нөөцөлсөн байгаа. Хоёрдугаар сарын 27-ны өдөр улаанбуудай импортлохоор болсон. Харин будааг бид 100 хувь импортоор авдаг. Элсэн чихрийн гурван сарын нөөц байгаа. 

Бид зарим хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй учир импортоор авах шаардлагатай. Хүнсний импорт хорио цээрийн хугацаанд тасралтгүй үргэлжлүүлнэ" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)