Ч.Содномцэрэн: Нийт 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд зөрчил гарсангүй

Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үер СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу нэр дэвшигчдийг байлцуулж байгаад зарим тойрогт хяналтын тооллого хийсэн. Энэ сарын 27-ноос 28-ны хооронд нийслэлийн зургаан тойрог Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нийтдээ 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ. Нийтдээ 71.3 сая төгрөгийн зарлага гарсан. Хяналтын тооллогыг цагдаа тагнуулын албан хаагчдын хяналтан доор хийсэн. Нийт 164 хэсэгт хийсэн хяналтын тооллогоор саналын тоо зөрсөн зөрчил гараагүй. Хяналтын тооллого хийх явцад ажиглалт хийсэн нам эвслийн нэр дэвшигчид хяналтын тооллогын дүн мэдээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан" гэж хэлэв. 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)