Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, Зика вирусээр халдварлаж төрөө бузарлахгүй

Өчигдөр ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа өгөх болсон тухай мэдээллэх үеэрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар багагүй зүйл ярьсан. Тэрбээр "Ч.Сайханбилэг гадаад улсаас иргэншил хүсээд хуулийн компанид хандсан. Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд найр тавьж өгч, Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" хэмээн хэлсэн нь Ч.Сайханбилэгийн бухимдлыг төрүүлсэн бололтой. 

Тэрбээр өнөө өглөө цахим хуудсаараа дамжуулан ингэж бичжээ. 

"Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)