Чөлөөт бөхийн олимпын эрхийн тэмцээнийг Киргиз зохион байгуулна

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гуравдугаар сарын 27-29-нд Хятадын Сианд болох байсан Ази тивийн олимпын эрхийн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнийг цуцаллаа.

Олимпын эрхийн тус тэмцээнийг зохион байгуулахаар Энэтхэг, Өмнөд Солонгос, Казахстан, Узбекистан улсууд нэр дэвшүүлсэн ч холбооноос Киргизийг сонгожээ.

Тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд Бишкек хотод болно. Хүлээн авч байгаа тал Хятадын бөхчүүдийг хүлээн авч, 14 хоног карантинд байлгасны дараа тэмцээнд оруулах зардлыг хариуцна. Хятадын тамирчдыг эмнэлгийн хатуу хяналтад байлгах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)