Чөлөөт бөхийн Азийн АШТ Энэтхэгийн Шинэ Дели хотод болно

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотын “KD Jadhav” спорт цогцолборт болно.

Ирэх оны хоёрдугаар сарын 18-23-нд зохион байгуулагдах тус тэмцээнийг Энэтхэгчүүд ийнхүү зургаа дахь удаагаа хийх гэж байна.

Харин “Токио-2020” олимпийн наадмын эрх олгох Азийн бүсийн тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)