Чуулганы хуралдаан хоёр дахь долоо хоногтоо ХОЙШИЛЛОО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц хүрээгүйн улмаас дахин хойшиллоо. Тухайлбал, УИХ-ын зарим гишүүд болон Засгийн газрын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж, их хурлын үйл ажиллагааг бойкотолж, 38 гишүүн гарын үсэг зурсан. Үүнийг их хурлын дарга М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, шийдвэр гартал чуулганыг даргалахгүй хэмээн мэдэгдэж, дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг удирдсан. Гэсэн ч чуулганы танхимд нийт гишүүдийн 43.4 хувь буюу 33 гишүүн орж ирж, ирц дахин бүрдээгүй учир хуралдааныг хойшлууллаа. 

Ийнхүү ирц бүрдээгүйн улмаас нийт 14 байнгын хороо, хоёр дэд хороо, дөрвөн удаагийн чуулган хуралдаж чадсангүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)