Чуулганд оролцох 1300 гаруй санал иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр эхэлнэ. Чуулганаар 15 салбар хуралдаан хийж, шүүх эрх мэдлийн шинэчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм. Анх 500 орчим төлөөлөгч оролцоно гэсэн тооцоо хийсэн боловч саналаа илэрхийлсэн хүний тоо 1300 гаруйд хүрчээ.

Чуулганд шүүх, цагдаа, өмгөөлөл, нотариат, прокурорын болон шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын төлөөлөл, иргэдээс гадна АНУ-ын Миннесота мужийн шүүгч болон Америкийн муж улсуудын шүүхийн үндэсний төв, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хуульчид, Кыргызийн Парламентын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцох аж.

Г.ЭНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)