Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори нээлтээ хийлээ

УУХҮ-ийн Сайдын 2018 оны багцаас 1.28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, Монгол Улсад анх удаа “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Геологийн зураглал, эрэл хайгуул болон геологийн хөгжлийн түүхийг судлахад зайлшгүй шаардлагатай  байсан чулуулгийн үнэмлэхүй насыг ийнхүү Монголдоо түргэн шуурхай тодорхойлох боломж бүрдлээ.

Чулуулгийн үнэмлэхүйн насны лабораторийн нээлтийн арга хэмжээний үеэр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Геологи бол дэлхийн үүслийн түүхийн тухай шинжлэх ухаан бөгөөд геологийн хөгжлийн түүхийг судлах үндсэн аргачлал нь чулуулгийн үнэмлэхүй насны судалгаа гэдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл энэ судалгааг шинжлэх ухааны түвшинд, эх орондоо тодорхойлох боломж энэхүү тоног төхөөрөмжийг Геологийн төв лабораторид суурилуулснаар бүрдэж байна.

Энэхүү үйл явдал нь Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон дэвшил гэж үзэн энд хүрэлцэн ирсэн эрхэм геологичид, хайгуулчид, эрдэмтэн, судлаачид Та бүхэнд болоод Геологийн төв лабораторийн хамт олонд ажлын амжилт хүсье” гэв.

“Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори” байгуулахаас өмнө нь жилд 100- 2000 орчим дээжийг гадаадын геологийн албад болон их дээд сургуулиудаар хийлгэдэг байсан аж. Тухайн шинжилгээний зах зээлийн өртөг нь 1 дээжинд 800- 1000 ам.доллар юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)