Ч.Санжаадамба, Р.Пүрэвдавга нар түрүү булаалдахаар шалгарлаа

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба улсын аварга Г.Эрхэмбаярыг орхиж, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын начин Р.Пүрэвдагва улсын арслан Н.Батсуурийг хаян Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны түрүүг булаалдахаар шалгаран үлдээд байна. Дөнгөж сая ес даван шөвгөрсөн хоёр бөхөд ерөнхийлөгчийн зарлигаар арслан цолыг нь гардууллаа.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)