Ч.Сайханбилэг яагаад олигархи болсноо ойлгохгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, одоо гудамжны “цогтой тэмцэгч” болоод буй Н.Энхбаяр 15 олигархийн нэрийг зарласан нь шуугиан тарив. Жагсаалтын 14 дүгээрт УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг орсон юм байна.

Тэрбээр олигархи хэмээх шинэ нэрэндээ дасаж өгөхгүй хэцүүхэн байгаа аж. Түүнээс энэ талаар асуухад “Яагаад ийм нэр авснаа гайхаж байна. Би жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. Өмнөх жилээс нэмэгдсэн хөрөнгө надад байхгүй.

Ер нь намайг олигархи гэвэл өөр олон хүн энэ жагсаалтад орох байх” гэлээ. Бусдаас нь ялгаж, олигархийн жагсаалтад оруулсанд тэрбээр гомдолтой байгаа учраас бяцхан барьцсан нь энэ. Бас “Яасан ч орой гаргасан жагсаалт юм” гээд авна лээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)