“Чонон сүлд” 27-ноос Монголд гарч эхэлнэ

  БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кино энэ сарын 4-нд нээлтээ хийгээд байгаа билээ. Тус киноны гол дүрд жүжигчин Ч.Анхням тоглосон ба тэрбээр киноныхоо монголд гаргах эрхийг худалдаж авсан тухайгаа мэдээлсэн юм.

  Уг кино Өвөрмонгол орчуулгатайгаар энэ сарын 27-ноос эхлэн кино театруудаар гарч, монгол үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна.  Мөн “Чонон сүлд” кино Оскарын наадамд нэр дэвшихээр болсон тухай тус киноны найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)