“ЧОНОН СҮЛД” ОЛОН УЛСЫН КИНО НААДМААС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Францын найруулагч Жан Жак Анногийн  найруулсан “Чонон сүлд” кино энэ сарын 16-24-нд болсон  Бээжингийн Олон улсын кино наадмаас “Шилдэг найруулагч”, “Шилдэг өвөрмөц төрх” гэсэн хоёр номинациар шагнал хүртжээ.

Хятадын зохиолч Зя Руны  бичсэн энэхүү зохиол 2005 онд гарсан даруйдаа Хятадын төдийгүй  дэлхийн шилдэг зохиолоор шалгарч 31 орны хэлээр  хөрвүүлэн  гарсан билээ. 

Байгаль орчноо хайрлан хамгаалах  үзэл санааг нүүдэлчдийн амьдралаар харуулсан энэхүү кино олон улсын наадмаас  анхны  шагналаа хүртлээ. Дорнын бас  өрнийн уран бүтээлчдийн нүдээр  хослуулан бүтээсэн энэхүү бүтээлийг  дараа дараагийн олон шагналууд хүлээж байгаа биз ээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)