Чойбалсан хотоос Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явж эхэллээ

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Автотээврийн төвийн дарга О.Пүрэв-Очир, авто үйлчилгээ эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Авто тээврийн салбарын төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн салбарын төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ явахаар боллоо. Энэ нь иргэд аюулгүй, найдвартай автобусаар зорьсон газартаа очих боломж бүрдэж байна гэсэн үг гэж холбогдох албаны төлөөлөгч үг хэлэхдээ онцолж байсан юм.

Тус чиглэлд Монгол Улсын “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал жуулчлал” ХХК компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан  зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж. Эхний удаадаа долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бөгөөд цаашид хүн урсгал нэмэгдвэл долоо хоногийн тав дахь өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан байна.

Дашрамд дурдахад, том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)