Чингэлтэй дүүрэгт 600 метр авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэр Хайлаастын эцэс, “ХААН” банктай уулзвараас баруун тийш 650 метр үргэлжлэх автозам, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далан давхараас 10 дугаар хороо, Далан давхраас Дэнжийн 1000-ын нарийн замыг холбосон 600 м авто замын ажил эрчимтэй үргэлжилж байна. Эдгээр байгалийн чулуун болон бетонон хучилттай авто замуудыг дүүргийн төсвийн хөрөнгөөр  “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ” ХХК-ийнхан хийж, гүйцэтгэж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд автозамуудын бүтээн байгуулалт, ажлын явцтай газар дээр танилцаж, холбогдох албаны хүмүүс, гүйцэтгэгч компанийнханд заавар, зөвлөгөө, үүрэг, чиглэл өгч ажилладаг.

10 дугаар хорооны автозамын суурийн бүх ажлууд, ус зайлуулах хоолой зэргийг тавьж замын хучилт хийх л үлджээ. 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн замын суурь  ажлууд дуусч байгалийн чулуун хучилтын ажил  ид үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)