Чингэлтэй дүүрэгт аудитын гэрчилгээ олголоо

Чингэлтэй дүүргийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон Үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргаж тайлагнасан эсэхэд Монгол улсын Төрийн Аудитын тухай хуулийн дагуу Нийслэлийн Аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит хийж "ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ ” өгсөнийг батламжилсан аудитын гэрчилгээг дүүргийн Засаг дарга бөгөөд төсвийн Ерөнхийлөн захирагч Д.Ганболдод Нийслэлийн Аудитын газрын дарга Ц.Очирбат гардуулан өглөө.

Дээрхи санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитад тусгай шилжүүлгийн 56 байгууллага, орон нутгийн 7 байгууллага, 4 зардал сан,  2 ОНӨААТҮГ-ын нийт 69 байгууллагын санхүүгийн тайлангууд хамрагдсан бөгөөд тус дүүрэг нь  2013, 2014, 2015 онуудын санхүүгийн нэгтгэсэн тайландаа “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ”-тэй ажиллаж дээд шатны төсөвт төвлөрүүлэх орлогыг цаг хугацаанд нь бүрэн төвлөрүүлсэн, төсвийн тодотгол хийгээгүй, урсгал тэнцэл ашигтай байгааг Аудитын байгууллагын удирдлага онцлон тэмдэглээд аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх, ололт амжилтаа бататган ажиллах талаар зөвлөгөө чиглэл өгч ажлын амжилт хүслээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)