Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг шилдгээр тодорлоо

Нийслэлийн 8 дүүргээс шилдэг хамтарсан багийг өчигдөр буюу 10 дугаар сарын 31-ны өдөр шалгарууллаа. Хуулийн, нийгмийн ажлын талаарх онол, практикийн асуултууд, болон танин мэдэхүйн болон сэтгэн бодох асуултуудыг асууж өрсөлдүүлжээ.

3 үетэй зохион байгуулагдсан ур чадварын тэмцээнд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг тэргүүлж, Багахангай дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан баг удаалан, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан баг 3 дугаар байрт шалгарсан юм.

Тэмцээний үеэр хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэн, мэргэжлийн ур чадвараараа бусдыг манлайлсан Нийслэлийн шилдэг нийгмийн ажилтанг тодруулсан бөгөөд энэ жилийн шилдэг нийгмийн ажилтнаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хөгжлийн нийгмийн ажилтан Э.Одонтунгалаг шалгарсан. Мөн хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үзүүлэхэд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн шилдэг хэсгийн ахлагч 9 хүнийг шалгаруулж шагнаж урамшуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)