Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулатори өдөрт 350-450 хүүхдэд үйлчлэх боломжтой

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган америк долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулатори байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр  ашиглалтад оруулсан. Энэ нь Чингэлтэй дүүрэгт 2015 онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтуудын нэг нь юм.

Хүүхдийн амбулатори ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 0-18 насны 51 мянган хүүхэд, багачууд 15 төрлийн урьдчлан сэргийлэх  эмчилгээ, оношлгоонд хамрагдах боломж бүрдсэн. Хүүхдийн амбулаториор өдөрт давхардсан тоогоор 350-450, сард 8000-10000 хүүхэд үйлчүүлэх боломжтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)