Чингэлтэйн иргэд 357069 утсаар хүүхдийн амбулторын үзлэгийн цаг авдаг боллоо

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулатори нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, чирэгдэл, хүлээгдлийг бууруулахад онцгой анхааран ажиллаж байна.

Хүлээгдлийг бууруулах зорилгоор иргэд, үйлчлүүлэгчид ажлын өдөр 14.00-16.00 цагийн хооронд “357069” дугаарын утсаар цахим бүртгэлийн ажилтантай холбогдон үйлчлүүлэх кабинетийн цаг авах боломжтой болсон. Утсаар цаг авсан тохиолдолд үзүүлэх цагаасаа 20 минутын өмнө Хүүхдийн амбулаторит хүрэлцэн ирж үзлэгийн цагаа баталгаажуулах шаардлагатай гэж Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбултороос манайд мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)