Чех улс Монголын хууль бус цагаачдыг нутаг буцаахын тулд мөнгө төлнө

Чех улсын нутаг дэвсгэрт хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг сайн дураар нутаг буцвал санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг тус улсын засгийн газар Европын Холбооны тусламжтай хэрэгжүүлэх гэж байна.

Уг хөтөлбөрийг дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж, эхний хууль бус цагаач 2019 оны гуравдугаар улиралд эх нутгаа зорих ажээ.

Ингэхдээ хамрагдсан цагаачид Чех улс болон Европын Холбооны аль нэг гишүүн оронд дахин дүрвэж ирэхгүй байх нөхцөлтэй юм байна.

Хөтөлбөрт Афганистан, Энэтхэг, Ирак, Иран, Монгол, Нигери, Пакистан, Орос, Узбекистан, Вьетнамын иргэдийг хамруулах төлөвлөгөөтэй байгааг Чехийн хэвлэлүүд мэдээлжээ.

Хууль бус цагаачдын нутаг буцах зардлын хэмжээнээс хамаараад нэг хүнд 40,000-100,000 крон (1,500-4,000 евро) оногдох гэнэ. Чехийн дотоод хэргийн яам уг хөтөлбөрт нийт 60 сая крон гаргаж байгаагийн дөрөвний гурвыг Европын Холбооноос санхүүжүүлэх ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)