"Чехээс ирсэн охиныг өнөөдөр улсын хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байна"

Чех улсад суралцдаг монгол эмэгтэй ОХУ-аар дамжиж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод иртэл манай улсын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан түүнийг оруулаагүй талаар өчигдөр цахим орчинд шуугисан. Замдаа 25 хоног ачааны машинд дайгдаж ирсэн иргэнийг Монгол руу нэвтрүүлээгүй нь иргэд олон нийтийг бухимдуулж байна. 

Тэгвэл зарим хүн энэхүү асуудалд анхаарч УОК-ын холбогдох албан тушаалтантай холбогдсон бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн твиттер хуудастаа “Холбогдох албаны хүмүүстэй ярьлаа. Чехээс ирсэн охиныг өнөөдөр Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж байна гэв. 07:36 цаг” гэжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар охин хэвлэлийнхэнд ингэж ярьжээ. “Буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад ингэнэ гэж ёстой бодсонгүй. Шалтгаан нь намайг УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй учраас гэж тайлбарласан. Би Чехээс ирэхдээ асуусан, зөвшөөрөл авах хүсэлт тавьсан. Тэгэхэд Чехэд суугаа Монгол Улсын Элчин сайд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэсэн. Гэтэл буцаад яв, чиний асуудал гээд байна" гэж мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)