Чацарганы аж ахуй үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой тохиож байна

Монгол Улсад чацарганы аж ахуй үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Увс аймгийн чацаргана тариалагчид энэ сарын 29-нд баяраа тэмдэглэх гэж байна.

2005 онд Увсын, 2007 онд баруун бүсийн, 2010 онд үндэсний Чацаргана хөтөлбөрүүд батлагдснаар чацарганы аж ахуй эрхлэгчид олширсон түүхтэй.
Өдгөө Увс аймагт айл өрх бүр чацаргана тариалдаг гэвэл худлаа болохгүй. Гэхдээ түүнийг аж ахуйн хэмжээнд эрхэлж чадаж байгаа нь цөөхөн байна.
2007 онд Увс аймагт Чацаргана тариалагчдын холбоо байгуулагдснаар жимсний аж ахуй эрхлэгчид нэгдэн ажиллаж, эрх ашгаа хамгаалах, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ажлыг эрчимтэй хийх болжээ. Тухайлбал, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, бүсийн сургалт семинар, зөвлөлгөөн хийх, туршлага судлах аяллыг орон нутгийн захиргаа, төслийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг болсон байна.
Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Тэс, Торхилог голын дагуу байгалийн зэрлэг чацаргана ургадаг юм


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)