Чанарын дотоод баталгаажуулалтыг хөгжүүлэхэд мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдрөөс буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд “Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвийн дор сургалт зохион байгуулж байна.

Тодруулбал, бүс нутгийн дээд боловсролын нэр хүнд болон ижилсэхүйц байдлыг сайжруулахад чанарын баталгаажуулалтыг бэхжүүлэх нь бүс нутгийн дээд боловсролын чанарыг дээшлүүлэх амин чухал хэрэгцээ юм. Сургалтын чанарыг сайжруулахад сургуулийн болон тэнхмийн түвшинд дотооддоо чанарыг тасралтгүй үнэлж, сайжруулж, шинэчилж байх тогтолцоог хөгжүүлэх нь чухал бөгөөд их, дээд сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарахад нь хөтөлж байдаг үнэт зүйлс дээр суурилсан байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чанарын дотоод баталгаажуулалт чухал үүрэг гүйцэтгэх юм.

Иймд чанарын дотоод баталгаажуулалтыг хөгжүүлэхэд их, дээд сургуулийн удирдлага болон чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын эксперт, ЮНЕСКО-ийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтын хөтөлбөрийн мэргэжилтэн Микаела Мартинийг урьж, сургалт зохион байгуулах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)