Чанаргүй зам барьсан этгээдэд хариуцлага тооцно

Өнөөдөр болсон Зам, тээврийн хөгжлийн яамны "Сайдын шуурхай" хуралдааны үеэр чанаргүй сайд Д.Ганбат ээлжит замын чанарын асуудлыг онцоллоо. Тэрбээр зураг төслийн алдаатай, стандарт, шаардлага хангахгүй гүйцэтгэсэн ажлуудыг нэг бүрчлэн шалгаж, танилцуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо. Түүгээр барахгүй алдаа гаргасан, буруутай этгээдэд хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдсэн байна. Тэрбээр Мэргэжлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт 21 аймгийг нийслэлтэй холбох тухай тусгасан хэдий ч "Чингис" болон "Самурай" бондын 570 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зам барьсан алдаатай бодлогыг давталгүй, буцалтгүй тусламж болон бусад эх үүсвэрээр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгааг хэмээжээ.

Мөн хуралдааны үеэр олон улсын мэргэшсэн жолоочийг бэлтгэхэд Хөдөлмөрийн яамтай хамтарч ажиллах боломжтой эсэхийг судлахыг холбогдох газруудад сайд Д.Ганбат үүрэг болгож, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангахад зориулж, ургац хураалтын зам, тээвэр, гүүр, замыг шалгаж, эвдрэл гэмтлийг тогтоох, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, засварын ажлыг гүйцэтгэх үүрэг өглөө. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас махны экспортыг нэмэгдүүлэх хүрээнд санаачлагатай ажиллаж, Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл хамтран дээрх ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)