Ц.Эрдэнэбат: Нийт ахмадууддаа тус бүр 3 сая төгрөг олгохыг шаардаж байна

Зээлгүй ахмадын түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн талаар ахмадууд байр сууриа илэрхийлж "Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа төлөх тухай" хуулийг эсэргүүцэн төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх тухай мэдээллээ.

Ахмадын түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбат хэлэхдээ “Ахмадуудыг зээл авсан, аваагүй гэдгээр нь хоёр хэсэгт хувааж ялгаварлаж байгааг бид эсэргүүцэж байна. Ахмадуудынхаа сэтгэл санааг зөв тэгш байлгаж, гаргасан шийдвэрээ буцааж нийт ахмадууддаа тус бүр 3 сая төгрөг олгохыг шаардаж байна. Мөн бидэнд цаас хэрэггүй тэгш хуваарилалтыг шаардаж байгаа юм” гэлээ.

УИХ-ын гишүүд тэтгэврийн зээлтэй иргэдийн зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад 2021 оны тавдугаар сард нэг сая төгрөгийн үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан билээ. Тэгвэл ахмадын түр хорооны гишүүд байгалийн баялаг буюу 760 тэрбум төгрөгийг 420 мянган тэтгэврийн насны иргэн тус бүрд цагаан сарын өмнө 3 саяар хуваарилж өгөхийг шаардлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)