Ц.Элбэгдорж: Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгэх, дарамтлах хуультай болжээ

Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр хоёр ч хүн шүүхийн хаалга татлаа. Тухайлбал, "Элийрэгч" гэх эмэгтэй Ц.Уянга Ерөнхийлөгч Х.Баттулгыг "жонкуу" гэж дурдан жиргэснийхээ төлөө хоёр сая төгрөгөөр торгуулсан. Мөн Хотын дарга асан Э.Бат-Үүл өнгөрсөн зун Х.Баттулгын талаар бичсэн нийтлэлдээ түүнийг тойрон хүрээлэгчдийнх нь хамт шүүмжилснийхээ төлөө хоёр сая төгрөгөөр торгуулсан юм. Одоогоор эл асуудлаар Э.Бат-Үүл шүүхэд хандаад байна. 

Тэгвэл дээрх асуудалтай холбоотой байж болзошгүй нэгэн мэдээллийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа оруулжээ. Тэрбээр иргэд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хуулиар шийтгүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)