Ц.Элбэгдоржийн өрөөнд бус Тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүүгийн компанид нэгжлэг хийсэн гэв

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Уг асуудалд тайлбар өгөх үүднээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа "Миний өрөөнд нэгжлэг болоогүй" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асны өрөөнд бус Тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн компанид хийсэн гэнэ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад албан ёсоор мэдээлэл өгөөгүй, харин прокуророос л зөвхөн мэдээлэл өгөх юм байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)