Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг батлан даалтад гаргалаа

Өнгөрсөн оны аравдугаар сард "60 тэрбум"-ын хэрэгт нэр холбогдоод байсан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл өчигдөр тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавижээ. Мөн Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох шийдвэрийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. 

ШҮҮХИЙН МЭДЭЭ:

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Ц.Сандуйн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Нийслэлийн  прокурорын газрын прокурор Ц.Сүхбат, А.Ганбулган нарын гаргасан “Цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай  санал”-ыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх  зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах,  А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг  хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэлээ.

Нийслэлийн прокурорын газраас  ирүүлсэн  яллагдагч А.Ганбаатарын Цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Нийслэлийн  прокурорын газрын прокурор Ц.Сүхбат, А.Ганбулган нарын  гаргасан “Цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай  санал”-ыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх  зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Ц.Сандуй, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг  хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)