Ц.Раднаа, Т.Цэрэндолгор нар Ази тивийн аварга болжээ

Малайз Улсын Кучин хотод "Ази тивийн ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээн" болж боллоо. Монгол Улсаас Дэлхийн болон Азийн аварга, гавьяат тамирчин, Т.Цэрэндолгор, дэлхийн аварга Ц.Раднаа, спортын мастер Рэнцэндорж, ОУХМ Ж.Түмэнжаргал нарын тэргүүтэй 31 тамирчин шидэлт, харайлт, буухай, гүйлт төрлөөр оролцож байна. Хөнгөн атлетикийн мастер Рэнцэндоржийн удирдлагаар манай тамирчид тус бүр 1-4 төрөлд оролцож байгаа юм.

Монголын баг тамирчдаас анхны мөнгөн медалийг 5000 метрийн зайд /40-44 насны ангилалд/ тамирчин Д.Ариунжаргал хүртсэн бол 400 метрийн зайн гүйлтэд /85 насны ангилалд/ Ц.Раднаа алтан медаль, 5000 метрийн зайд /60 насны ангилалд/ тамирчин Д.Дамдинжав, 50 насны ангилалд тамирчин А.Цогзолмааа нар тус бүр мөнгөн медаль хүртлээ. Мөн дэлхийн аварга Ц.Раднаа гурвын харайлтаас хүрэл медаль хүртжээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)