Ц.Нямдорж: Хуулийн бүх байгууллага эрүү шүүлтэд оролцсон

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны эхнэр Б.Булганы захидалтай холбоотой тайлбар өглөө.

Тэрбээр "Б.Булган Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч Б.Баттулга болон надад ижил захидал бичсэн. Тийм болохоор надад ирсэн захидал хуулийн байгууллагад очсон гэсэн үг. 

Тус захидалд, нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн, хоёрдугаарт, 10 сар хоригдохдоо 3 удаа мэдүүлэг өгсөн. Энэ гурван хүн С.Зоригийн амь насанд халдсан хүмүүс биш гэдэг мэдүүлэг өгсөн. Энэ хүмүүс хилсээр шийтгүүлчихлээ. Дөрөвдүгээрт, одоо миний охинтой холбож байна. Тэр үед 13 настай байсан охин ээжтэй нь амьдарч байсан. Одоо нас биед хүрчихсэн тэр охинтой чинь уулзья, хамтдаа явья гэх зүйлийг тагнуулынхан миний охиныг оролдож эхэлсэн. Миний өвөө хэлмэгдсэн хүн. Би бас 10 сар хоригдлоо.  Одоо миний охиноор гурав дахь үерүүгээ орж байна. Охиноор минь оролдохгүй байгаач гэсэн утгатай өргөдөл ирсэн.

Эрүүдэн шүүсэн тухайд бол өдөржин тагнуулын газар байцаагаад, орой гэрээр чинь орьё гэхээр нь 3 хүнтэй иртэл, 20 орчим масктай залуу орж ирээд баривчилсан. Буцаад тагнуулын байгууллагад ирэхэд Булганы байсан өрөөнд өнөө ялтан Ц.Амагаланбаатарыг оруулаад үнэнээ хэл гэж дарамталсан гэсэн агуулгатай захидал байсан.

Б.Булганыг эрүүдэн шүүсэн үйлдэл нь үнэн болж таарсан. Ц.Амгаланбаатарын хэлсэн ярьсан зүйл нь Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын өрөөнд ороод хэлсэн зүйл байсан.

Би тэр үед нь шалгаж байгаа газарт нь ийм өргөдөл ирлээ гэдгийг цагдаа, прокурорын байгууллагад явуулсан. Энэ эрүүдэн шүүлт гэдэг бол хуулийн ажил гадарладаг хүнд анхнаасаа л тодорхой байсан асуудал. Тэр Т.Чимгээгийн хашаанд нас барсан хүний аваачиж хаясан асуудал, 300 гаруй мессэж шоронгоос бичиж дарамталсан асуудал чинь сэтгэл санааны эрүүдэн шүүлт байсан. Ийм эрүүдэн шүүлт байсан учир 2016 онд ярьж эхэлсэн. Гэтэл намайг дөнгөж өнөөдөр ярьж байна гэж ойлгоод байна.

2016 оны 3 сард ТЕГ-ын дарга, прокурорт хэлж байсан. Энэ хэрэгт алдаа гарсан магадлал өндөр байна. Хэргээ сайн хянаж үзээ. Энэ талаар бичсэн П.Жавзмаа гэдэг хүний өргөдлийг та нарт шилжүүлж байна гээд нууцын зэрэглэлтэй бичиг явуулж байсан. Одоо тэр бичиг хэрэгт байгаа.

Хуулийн зөрчил тоо томшгүй их байсан. Нэг хэрэгт холбогдож байгаа хүнийг нэг өрөөнд байлгах, ял шийтгүүлсэн хүнийг цагдан хоригдож байгаа хүнтэй хамт байлгадаггүй. Энэ мэтээр хууль зөрчсөн асуудал их.

Төв аймгийн хорихын подволийг 2001 онд хаачихсан байсан. 10 гаруй жил подвол байсан өрөөг тусгайлан бэлтгэж байгаад тийм зүйл хийсэн байсан. Бусад газар нь камерийн хяналттай учир зориуд урьдчилан бэлтгэж, техник суурилуулж хийсэн ажиллагаа. Энэ хамгийн аюултай нь зүгээр нэг хийсэн алдаа биш. Яг ийм байдлаар асуудлыг шийднэ гэж зохиол бичээд энэ бичигдсэн зохиолоо үнэн болгохын тулд олон хүнийг эрүүдэн шүүж, хэрэг зохиосон асуудал юм. Тэрнээс хүн амины хэрэг мөрдөж байгаа хүнд төөрөх, алдах, сэжигээ буруу дэвшүүлэх зүйл мэргэжлийн хүнд гардаг. Гэтэл энэ хэрэг тийм биш. Ер нь энэ эрүүдэн шүүлтэд оролцоогүй хуулийн байгууллага гэж байхгүй. Шүүх, Тагнуул, Цагдаа, ШШГЕГ, АТГ, Прокурор гээд монголын 6 хуулийн байгууллага ил далд, ямар нэг хэлбэрээр оролцсон. Одоо хоригдсон хүмүүс бүгд батлан даалтад гарчихсан байгаа" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)