Ц.Нямдорж: УИХ-ын дарга хэн болох талаар би юу ч ярихгүй

УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тамгаа хүлээлгэн өгсөн. Тэгвэл дараагийн дарга хэн байх вэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий. Нэр дэвшигчдийн сунгаанд ахмад парламентчид болох ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүсийн нэрс яригдаж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад "Би ямар ч асуултад хариулт хэлэхгүй. Учир намын удирдах зөвлөл болоод УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Тэр үед нь эцсийн үгээ би хэлнэ. Харин одоо бол юу ч ярихгүй" хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)