Ц.Нямдорж: Төрсөн дүү маань 127мкв байрыг 13 биш, 45 сая төгрөгөөр авсан

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг өөрийн төрсөн дүү болох Ц.Батсүхэд өнгөрсөн 2012 онд 127 метр квадрат орон сууцыг 13 сая төгрөгөөр авч өгсөн гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Ц.Нямдорж сайд сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр "ШШГЕГ өөрийн хөрөнгөөр орон сууцууд барьдаг. 2008 онд яамны ажилчид болоод ШШГЕГ-ын ажилчдад үнэгүй байр олгосон. Хөрөнгөө босгохын тулд заримыг нь зарсан юм билээ. Тухайн зарагдсан байрнуудаас жолооч мэргэжилтэй дүү маань 45 сая төгрөгөөр нэг байр худалдаж авсан. 127мкв байрыг 13 биш, 45 сая төгрөгөөр авсан. Сүүлд АТГ шалгаад, холбогдох баримтуудыг нь хураагаад, хэргийг нь хаачихсан. 45 сая төгрөг шилжүүлсэн бүх баримт нь бий. Зориудаар дүнг нь багасгаж 13 сая төгрөг болгож, олон нийтийн дургүйг хүргэж байна.

Бас миний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр 17 байр байгаа гэдэг мэдээлэл гарсан. Энэ бас худлаа. Эхнэр, хүүхэд, бэрүүд, тэр ч бүү хэл нас барсан хөгшчүүлийн маань хөрөнгүүдийг хүртэл шалгасан. Хотын төвд надад нэг байр бий. Хүүхдүүдийн маань нэр дээр тус бүр нэг байр бий. Мөн бид гурав тус бүрдээ нэг зуслангийн байшинтай. Энэ талаар зөндөө ярьсан" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)