Ц.Нямдорж Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогджээ

Хууль зүй дотоод хэргийн яамны сайд асан Ц.Нямдорж 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Орхон аймагт өрсөлдөөд тойрогийн гадна үлдсэн. Түүнийг тойргийн гадна үлдэж сайдаар ажиллах байх гэсэн таамаг байсан. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдов.

Ц.Нямдорж нь 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 
1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)