Ц.Нямдорж: Г.Солтан гишүүнийг өөрийг нь байхгүйд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй

УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороогоор дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Улсын Ерөнхий Прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг хэлэлцсэн хурал дөнгөж сая өндөрлөлөө. Уг хурлаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд хурал маргааш өглөө үргэлжлүүлэн хуралдахаар болсон байна.

Учир нь Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа учир өөрийг нь байхгүйд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй хэмээн онцоллоо. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Гишүүнээс өөрөөс нь тайлбар авах зайлшгүй шаардлага байгаа. Ийм учраас хурлыг маргааш өглөө болтол хойшлууллаа. Өөртэй нь холбоо барьсан гэсэн. Маргааш ирэх байх" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)