Ц.Ганзориг: Төлбөртэй сургуулиудыг төлбөрөө ирэх жилийн төлбөрт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэлэхдээ "Цэцэрлэг, сургууль болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй. Хоцрогдол гаргахгүй байх тал дээр салбарынхан ажиллаж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт 7 сарын 2-ноос эхэлнэ. Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж байна. 

Хандиваар цугласан мөнгийг ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг голомтот ажиллаж байгаа албан хаагчдын цалинг олгоход зарцуулах шийдвэрийг гаргасан. Харин хувийн цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиудыг төлбөрөө ирэх жилийн төлбөрт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-аар маргааш хуулийн төсөл батлагдмагц эдгээр асуудал тодорхой болно.

Мөн зарим мэдээллийн хэрэгслээр Хөдөлмөрийн баатар, 82 настай иргэнийг онгоцонд суулгаагүй гэх мэдээлэл гаргасан. Ийм ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье. 82 настай иргэн тусгай үүргийн онгоцонд сууж, эх орондоо ирсэн" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)