“Цөм хөтөлбөр” үр дүнгээ өгөөд эхэлжээ

 

2014-2015 оны хичээлийн жилд “Цөм хөтөлбөр” туршилтаар явуулж буй. Мөн аймаг, дүүрэг болгон дээр түшиц цэцэрлэг байгуулж энэ хөтөлбөрийг туршжээ. Уг хөтөлбөрийн гол зорилго нь цэцэрлэгийн сургалтыг хүүхэд бүрийн өөрийгөө хөгжүүлэх сургалт болгон өөрчлөхөд чиглэж байгаа юм байна. Сургуульд орох наснаас нь өмнө тухайн хүүхдийн авъяасыг нь нээх, юу сонирхдогийг нь илрүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгох, эцэг эхчүүдэд үр хүүхдийг нь илүү таньж мэдүүлэхийн тулд тус хөтөлбөрийг боловсруулжээ. Л.Гантөмөр сайд хэлэхдээ "Өмнөх сургалтын хөтөлбөрийн тал нь ямар нэгэн зорилгогүй, үлдсэн нь хүүхдүүдийн бичих, дүрслэх, зурах, өнгө ялгах сургалтыг явуулдаг байсан байна. Энэ жилээс 100 хувь хүүхдийн хөгжлийн цаг болгож, тухайн хүүхдийн сонирхсон тоглоом, үйл хөдлөлөөр дамжсан сургалтын системийг барьж ажиллана” гэв. Энэ нь практик дээр хийсэн туршилтаар үр дүнтэй нь тогтоогдсон гэж тайлбарлав. Хүүхдийг сургууль орох наснаас нь өмнө авъяас, сонирхлыг нь тодорхойлсноор ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаанд амжилт гаргаж, цаашлаад ирээдүйд зөв, бүтээлч хүн болж төлөвшинө гэж үзэж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)