Цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 03-25 хооронд явагдана

2020-2021 хичээлийн жилийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 03-25 хооронд цахимаар явагдана. Шинээр болон цэцэрлэгт явдаг хүүхдүүдийн эцэг эхийн утсанд хариу мэдээллийг мессежээр өгөх юм. 

Бүртгэлд 2018 оны 01-01нээс 2018 оны 12-31ны хооронд төрсөн 13641 гаруй 2 настай хүүхэд элсэн орно. Энэ жилийн хувьд  694 орчим цэцэрлэг байгаа бөгөөд 120 мянган хүүхэд хамрагдан гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ. 

Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар наймдугаар сарын 3-ны 09:00 цагаас 25-ны өдрийн 23:59 цаг хүртэл хийх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)