Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-нд эхэлнэ

Энэ хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхлэх гэнэ.

Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар наймдугаар сарын 3-ны 09:00 цагаас 25-ны өдрийн 23:59 цаг хүртэл хийх юм байна. Одоогоор дээрх сайтад шинэчлэл хийж байгаа тул нэвтрэх боломжгүй байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)