Цэцэрлэгийн багачуудын хоолны мөнгөөр тоглосон дарга нарыг дахин шалгуулна


Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэгүүдийг хүнсээр хангадаг нийслэлийн өмчит таван газар байдаг. Тэдний нэг болох Баянзүрх дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан Б.Наранчулуун, менежер Б.Хулан нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. АТГ-ынхан “акул” уургалахгүй, жараахай барилаа” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байгаа.

Цэцэрлэгт хүмүүждэг бидний хүүхдүүд ийм “жараахайн” гэмт үйлдлийн золиос болох ёстой юу гэдгийг уншигч та болгооно биз. Энэ хүмүүс цэцэрлэгийн жаалуудын хоол, хүнсний хөрөнгөөс “хумсалсан” хэрэгт холбогдсон юм. Тэд албан тушаалаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулан худалдан авч байжээ. Ингэхдээ бусдаас хээл хахууль авсан хэмээн тэднийг буруутгаж буй юм билээ.


Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)