Цэцэг төвийн урд уулзварыг энэ сарын 16-18-ны хооронд хаахаар болжээ

Цэцэг төвийн урд уулзварыг энэ сарын 16-18-ны хооронд хаахаар болжээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн  1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг  2019 оны 07 сарын 16-18-ны өдрийн хооронд хааж,  Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК нь дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд  бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)