Цэцийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Маргааш буюу 2019 оны зургадугаар сарын 26-ны 09.30 цагаас ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН дунд суудлын хуралдаантай. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ.

Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орж хуульчийн гэрчилгээ авах, улмаар хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг энэ хуулиар тодорхой тооны этгээдэд олгохоор байгаа билээ. Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь ийнхүү нэр бүхий иргэнд Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)