Цэргийн алба хаагчид сахал тавихыг зөвшөөрөв

Сахал тавих, алчуур зүүх, малгай өмсөх зэрэг цэргийнхний хувьд уламжлалт бус, шашны зан үйлтэй холбоотой хувцас, эд зүйл хэрэглэхийг Цэргийн алба хаагчдаа зөвшөөрсөн өөрчлөлтийг АНУ-ын Батлан хамгаалах яам дотоод журамдаа оруулсан байна. Тиймээс цэргийн хүмүүс сүсэг бишрэлийн үүднээс шаардлагатай гэж үзвэл сахал ургуулж, цэргийн дүрэмт хувцасныхаас өөр малгай өмсөж болох нь. Тэгэхдээ энэ бүхэн нь цэргийн алба хаагчдын байлдааны бэлтгэл сургуульд нь нөлөөлөх ёсгүй аж.

Шашны зан үйлтэй холбоотой үйлдэл хийх тухай бүрт нь дээд удирдлагаасаа зөвшөөрөл авч байх юм байна. Пентагоны төлөөлөгчийн ярьснаар ийм журам бий болгосон нь анхны тохиолдол гэнэ. Урьд нь АНУ-ын Зэвсэгт хүчний алба хаагчид сахал тавих, шашны зан үйлийн үед өмсд өг малгай хэрэглэхийг зөвшөөрдөггүй байжээ. Одоогийн байдлаар үс, сахлаа ургуулж, цэргийн бус малгай өмс өхийг зөвшөөрсөн гурван цэрэг (сикх) Америкийн армид байдаг гэнэ.

Тэдний нэгний нь ярьснаас үзвэл ийм зөвшөөрөл авахад л есөн сар зарцуулсан болохоос бус гурван жил гаруй хугацаанд алба хаахад өөрийн шашны уламжлалтай холбоотой ямар нэг саад бэрхшээлтэй тулгараагүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)