Цэнхэр нүдтэнгүүд 10 мянган жилийн өмнө үүссэн

Копенхагений их сургуулийн эрдэмтэд цэнхэр нүдтэй хүмүүсийн генийн бүтцийг судалж байгаа. Тэдний гаргасан судалгааны дүнгээр бол ийм нүдтэй хүмүүс 10 жилийн өмнө анх үзэгдсэн гэж үзэж байгаа юм. Эрдэмтэд үүнээс өмнө хүний нүд бор, хар өнгөтэй байсан гэдэг дээр санал нэгдэж байгаа аж.

Эрдэмтэд 10 мянган жилийн өмнө өнөөгийн Хар тэнгис орчимд амьдарч байсан хүмүүсээс цэнхэр нүдтэнгүүд төрсөн гэж үздэг. Судлаачид “OCA2” хэмээн нэрлэсэн генийн мутацын өөрчлөлт 8000 жилийн өмнө явагдсан тухай өмнө нь судалж байв. Энэ төрлийн мутацын өөрчлөлт хүний нүд болон үс, арьсны өнгийг өөрчилдөг байна.

Энэ талаарх судалгааны багийн ахлагч Хэнс Эйберг “Нэгэн үед бидний өвөг дээдэс бүгд бор, хар нүдтэй байсан. Харин харьцангуй хожуу үүссэн гэхэд их хурдацтай дэлхий даяар тархаж байгаа генийн энэ төрлийн мутац Йордан, Дани, Турк болон скандинавын хойгийн орнуудад түлхүү ажиглагддаг. Ялангуяа Скандинавын хойгийн иргэдийн 95 хувь нь цэнхэр нүдтэй” гэж онцолжээ.

Түүнчлэн эрдэмтэд генийн ийм бүтэцтэй хүмүүс энгийн хүнээс илүү хүүхэд тээх чадвартай байж магадгүй гэх таамаглал дэвшүүлсэн байна. Энэ талаар эрдэмтэн Эйберг “10 жилийн өмнө нэг ч байгаагүй цэнхэр нүдтэнгүүд өдгөө европын нийт хүн амын 20 эсвэл 40 хувийг эзэлж байгаа нь тэдний амьдрах чадвар сайтайг харуулж буй хэрэг” хэмээсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)