Цэнгээнт бүжгийн “Хаврын баяр”

Монголын залуучуудын холбооноос зохион байгуул даг цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” тэмцээн ирэх са рын 1-нд болох гэж байна.

1984 оноос хойш тасралтгүй болж буй уг тэмцээн хүүхэд залуусын дунд цэнгээнт бүжгийг хөгжүүлэх, сурталчлах, гоо зүйн боловсрол олгох зорилготой.

Оролцогчид цэцэрлэг, бага, дунд, ахлах анги, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдөх бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл бүртгэх юм.

Уралдааны үеэр ангилал бүрийн шилдгийг тодруулахаас гадна “Хаан”, “Ха тан” бүжигчин шалгаруулна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)