Цэнгээний газруудыг ирэх сарын 1-нээс ажиллуулж эхэлнэ

Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор, 07.00-00.00 цаг хүртэл ажилладаг аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг богиносгох, заримынх нь үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах А/616 дугаар захирамжийг нийслэлийн Засаг дарга өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд гаргасан. Уг захирамжид өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, гурван сар орчим 22.00 цаг хүртэл ажиллаж буй хүнсний дэлгүүр, супермаркет, рестораны ажлын цагийг өнөөдрөөс хуучин хуваариар нь (00.00 цаг) ажиллуулах болжээ. Хэдхэн хоногийн өмнө номын сан, музей, уран зургийн галерейнүүдийг нээсэн. Харин өдгөө хаалттай байгаа цэнгээний газруудыг ирэх сарын 1-нээс үе шаттай нээх гэнэ. Халдвар хамгааллын дэглэм чанд сахисан, ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийнхний зөвлөсний дагуу хийсэн газруудыг хамгийн түрүүнд нээх юм байна.

Бэлтгэсэн: О.Бат