Ц.Элбэгдорж "Дэлхийн бодлого" хуралд оролцож байна

 “Дэлхийн бодлого” хурал Мароккын Вант улсын Марракеш хотноо энэ сарын 3-5-ны өдрүүдэд болж байна.

Энэхүү арга  хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж урилгаар оролцож байна. Тэрбээр уг хуралд аюулгүй байдал, ирээдүйн технологи, эрчим хүч, ус болон байгаль орчны асуудлаар оролцох юм. 

Энэ жилийн 10 дахь хуралд дэлхийн олон орноос 200 гаруй бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж чуулж буй. Энэхүү нэр хүндтэй хуралд манай улсаас өмнө нь 2008 онд төлөөлөгч оролцож байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)