Цэвэрлэх байгууламжийн барилгын үйл ажиллагаа 3-р сарын 1-нээс эхэлнэ

Нийслэлийн шинэ төв цэвэрлэх байгууламж барих төсөл ирэх сарын 1-нээс эхлэхээр болжээ. 

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талууд тус бүр 50 хувийн оролцоотой байна. Түүнчлэн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэхээр тусгажээ. Цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах аж.

Одоогийн төв цэвэрлэх байгууламж өдөрт 160-200 мянган ам.дөрвөлжин бохир усыг хүлээн авч механик биологийн цэвэрлэгээг хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж, Туул голруу нийлүүлж байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж 250 мянган ам.дөрвөлжин бохир усыг өдөрт хүлээн авах хүчин чадалтай байх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)