Ц.Шинэбаяр:Ардчилсан нам ялах нь тодорхой болчихож. ХМХН-ын хувьд 2-3 суудал авна гэсэн зорилттой байгаа.

УИХ-ын гишүун Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын гадаад өрийн тухай таны мэдээллийг Засгийн газар үгүйсгэсэн. Та яг ямар баримтад тулгуурлаж 9.6 тэрбум ам.доллар гэдэг тоог хэлсэн юм бэ?

  -Энэ нь Монголбанкны албан ёсны цахим хуудас дээр байгаа мэдээлэл. Монгол Улсын гадаад өр 9.6 тэрбум ам.долларт хүрчихсэн. Засгийн газар үүнээс зөвхөн өөрийнхөө тавьсан өрийг салгаж яриад байгаа юм. Улсын гадаад өр гэдэгт Засгийн газар, аж ахуйн нэгж, хувь хүн, хувийн хэвшлийн өр давхар ордог. 2009 оны эдийн заспшн хямралаар Исланд улс гадаад өр зээлэндээ идэгдэж, сүйрсэн түүх бий. Үүнтэй адил явдал Монгодд болохгүй гэх баталгаа алга. 

-Таныг болон Хамуг Монголын хөдөлморийн намыг Н.Энхбаяраас шууд хараат гэж ярьдаг нь үнэн үү?

  -Хараат гэж ярих юм бол эрх баригч нам өөрөө гадаадын хараат байдалд орсон шүү дээ. МАН одоо шийдчихсэн эдийн засгийн алуурчдын гарт байгаа. Тухайлбал, С.Батболд “South Gobi Sands”-тэй холбоотойгоор Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож чадахгүй дүлэгнэсээр байгаа нь тэр өөрөө эдийн засгийн алуурчин, урд зүгээс хараат гэдгийг л нотолж байгаа биз дээ. “Моннис” компани Овоот толгойн ордод хувь эзэмшиж байгаагийн ард тэр л бий. Төсвийн хөрөнгөөр 24 км замыг “Моннис”-ээр тавиулж, “South Gobi Sands”-ийн хувьцааны үнэлгээг өсгөх боломжийг нээсэн энэ тэр гээд олон асуудлаар С.Батболд “Чалко”-той    холбогдож  байгаа. 

-Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг МАН-ын гишүүд тавьсан нь цагийн гарз болж хувирсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-МАН Ц.Нямдоржоосоо авахуулаад өнгөрсөн дөрвөн жилд огг ажил хийгээгүй. Ц.Нямдоржийг авч үлдсэн нь гэм нэгтэй учраас үхсэн ч хамтдаа л гэсэн үг. Стратепшн орд газраас олдог ашгаа хувааж иддэгээ нуухын тулд хийж байгаа ажил. Цахим үнэмлэхийг ийм бүтэлгүй хүнд даалгасан юм чинь үр дүн нь ямар гарах нь мэдээж байсан.

  -Ц.Нямдоржийг авч үлдэх нь МАН-д намынх нь нэр хүндээс илүү байна, тийм үү? 

-Гэмт    хэрэгтнүүдтэй  намын нэр хүнд ярина гэж юу байх юм бэ. МАН бол гэмт хэрэгтнүүдийн нам гэдгийг би олон удаа хэлж байгаа шүү. Тавантолгойн хувьцаа үлгэр болох нь тодорхой боллоо. Том Тавантолгой гэж ярьчихаад өгөх болохоороо нэг толгойнх нь 10 хувийг ард түмэнд тараана гээд байгааг зөвшөөрөх боломжгүй. Цэвэр хууран мэхлэлт. Одоо гаргаад тавьж байгаа мөрийн хөтөлбөрийг харахаар бүх амлалт нь үргэлж ирээдүй цаг дээр байна лээ. Өнгөрсөн цаг дээр ярих юм бол бөөн хулгай луйвраа илчлэх болж хувирна. Одоо цаг дээр ярья гэхээр хийсэн юм байхгүй. 2030 он гээд л ирээдүй цаг дээр ярина. 1,3 сая төгрөгийн цалинтай болгоно гэдэг бол бүр ч бүтэхгүй амлалт шүү. Улсынхаа төсвийн 70 хувиар цалин тавьчихаар 30 хувиар нь юугаа хийх болж байна аа. Төсөвт цалингийн эзлэх хэмжээ 11 хувиас хэтрэхгүй гээд Төсвийн тухай хуульд байгаа шүү дээ. Гэтэл ялах ямар ч боломжгүйгээ мэдэхээр үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг болж ийм бүтэхгүй амлалтаар сонгогчдыг хуурах гэж байна. Тэр 100 мянган айлын сууц нь баригдаагүй байхад 200 мянган айлын орон сууц гээд ярих нь хууран мэхлэлт л биз дээ. Миний хувьд энэ дүүрчихсэн гэмт хэрэгтнүүдээс эрт салчихсан хүн. Тийм гэмт хэрэгтнүүдийн бүлэг дотор байж хам хэрэг үйлдэхийг хүсэхгүй л байна шүү. 

-Ирэх сонгуулийн дүнг таамаглаж байна уу?

-Судалгааны дүнг харж л байна. Ардчилсан нам ялах нь тодорхой болчихож. ХМХН-ын хувьд 2-3 суудал авна гэсэн зорилтгой байгаа. Ардчилсан нам ялсан ч дийлэнх олонхи болж чадахгүй дүр зураг байна. Ийм болохоор бидэнтэй хамтрах талаар эртнээс бодож байхад гэмгүй шүү гэдийг л хэлье. 

Б.ДАВАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)