”Цусаа бэлэглэе” аян зохион байгуулж байна

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" дээд сургуулийн хамт олон Хүний эрхийн өдрийг угтаж "ЦУСАА БЭЛЭГЛЭЕ" аян зохион байгуулж буй юм байна.

Энэхүү аяны хүрээнд арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн Баасан гарагт 9:00 цагаас 12:30 цагийн хооронд "Цус сэлбэлт судлалын үндэсний төв"-ийн явуулын станц тус сургууль дээр очиж ажиллахаар болжээ.

Иймд Сэтгүүлч дээд сургуулийн хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хүмүүнлэгийн үйлсэд манлайлан хамтдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Нэг хүн цусаа хандивлахад гурван хүний амийг аварч, мянган суварга босгосонтой тэнцдэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)