Ц.Сэдванчиг асуулга тавьжээ

Монгол Улс, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан Хөдөөгийн ядуурлыг бууруулах төслийг 2002 оноос Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий аймагт хэрэгжүүлж байгаа аж. Түүнээс хойш тодорхой хугацаа өнгөрч, хэрэгжилтэд нь үнэлгээ өгөх урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг үзэж тодруулга авахаар Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр асуулга тавьжээ.

Хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуй ба байгалийн нөөцийн менежмент, эдийн засаг, хөдөөгийн санхүүгийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн чиглэлээр хийгдсэн ажлууд, түүний үр дүн, төслийг дээр дурдсан аймгуудаас гадна бусад аймагт хэрэгжүүлсэн эсэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл болон бодлогын бусад баримт бичигтэй хэрхэн нягт уялдуулан, хэрэгжүүлж байгаа, хөдөөгийн ядуурлын түвшин хэдэн хувиар буурсан, цаашид баримтлах гол бодлого юу байх зэргийг Ц.Сэдванчиг сонирхсон байна.


Г.ЭНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)